Өрхийн сарын дундаж орлого 2,4 сая төгрөгт хүрчээ
Өрхийн сарын дундаж орлого 2,4 сая төгрөг болжээ. Харин өрхийн нэг сарын дундаж БОДИТ орлого ₮1.7 сая. Энэ нь өмнөх оны мөн үеэс ₮282.8 мянгаар буюу 19.8%-аар, өмнөх улирлаас ₮62.7 мянгаар буюу 3.8%-аар өссөн үзүүлэлт болов. Өрхийн орлого ийнхүү нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого ₮166,300-аар өссөн голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ноос мэдээллээ