Гишүүдийн тоо 126 гэдэг дээр санал нэгдэх нь
Тоон дээр тоглолт хийж, тооноор орж ирэх тухай сэрүүн зүүдлэж буй УИХ-ын гишүүд арга мухардаж байна. Тэд хамгаа барихад ойрхон байна. “Хүүхдийн мөнгө өгнө” ч гэж хашгирч үзэж байна. “Цалин тэтгэвэр нэмнэ” ч гэж хэлж байна. Зүгээр ингэж хэлвэл иргэдэд таалагдах болов уу гэж бодож байгаа бололтой. Харин эдийн засагчид цалин тэтгэвэр нэмэх боломжгүй гэдгийг хэлж байна.
Очсон газар бүр нь иргэдийн бухимдал “76 хулгайчаад 152 болгохгүй” гэж тодорхой хэлээд байхад гишүүд “152 дэмжихгүй, харин түүнээс бага тоотой байхыг бол дэмжиж байна” гэсэн утгатай ярилцлагуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгөөд эхлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар ч хоцорсонгүй. Тэрбээр ”Иргэд 152 тоог дэмжихгүй байгаа ч нэмэх нь зүйтэй гэдэгт дийлэнх нь дэмжиж байна” хэмээн хэлж улаан цагаандаа гарлаа. Засгийн тэргүүн намуудын бүлгийн дарга нартай уулзаж, гишүүдийн тоог нэмэхийг үүрэгдэж буй талаар ч саарал ордонд жиг жуг хийсэн. 152 болговол иргэдийн бухимдал их байгаа. Тэгэхээр 126 гэдэг тоон дээр санал нэгдсэн гэх мэдээлэл байна.
Юутай ч ажил хийхээсээ илүү ойрын өдрүүдэд Төрийн ордонд гишүүдийн тоог нэмэх асуудал хурцаар өрнөх бололтой . Харин хаалганы гадна олон нийт УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийн эсрэг байгаа .Эцсийн шийдвэр энэ долоо хоногийн сүүлээр эцэслэх нь тодохой боллоо.