Б.Очирваань Лондонд премьер лигийн Brentford багийн цэнгэлдэхэд премьер лигийн хаалтын шоунд уригджээ
Дугуйгаар өөрийн мөрөөдлийг бүтээж чадсан Б.Очирваань монголчууддаа төдийгүй бусдын гайхлыг төрүүлээд байгаа билээ. Тэрбээр өчигдөр Манчестерийн дугуй унадаг Монголчуудтайгаа Ливерпүүл рүү 50км замын нэг өдрийн аялал хийсэн байна. Аялалаасаа буцах замдаа маш сайхан мэдээ сонсжээ. Тэр нь Лондонд премьер лигийн Brentford багийн цэнгэлдэхэд премьер лигийн хаалтын шоунд уригдсан явдал байв. Өнөөдөр энэ арга хэмжээ болох юм байна. Мөн 90 минутын хөлбөмбөгийн тоглолтонд оролцохоор болжээ. Англид гоё цэнгэлдэхэд зүлэг ногоон талбайдаа хөлбөмбөгөө тоглох боломж олдсон чинь бүүр догдлоод нисэх шахуу юм болж байна хэмээн цахим хуудастаа бичжээ.