ЦЕГ: Зэвсэгт хүчний дугаар ангийн алба хаагч өсвөр насны охиныг хүчиндсэн гэх хэргийг шалгаж байна
Зэвсэгт хүчний дугаар ангийн алба хаагч өсвөр насны охиныг хүчиндсэн гэх хэргийг шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уг хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд харьяаллын дагуу тус дүүргийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа аж.
Гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдэд Эрүүгийн хуулийн 12.1 дэх зүйлчлэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Хуулийн уг заалтад хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж нэг жилээс бүх насаар нь хорих ял оноохоор тусгажээ.