Саид Моллаей ирэх олимпод Азербайжаны нэрийн өмнөөс барилдана
Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар гурван тамирчин иргэншлээ солих асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Тодруулбал, Максин Эстебан Филиппинээс Зааны ясан эрэг рүү, Саид Моллаей Монголоос Азербайжан руу, Кэмпбэлл Райт Шинэ Зеаландаас АНУ руу шилжиж, ирэх Парис, Миланы өвөл, зуны олимпод оролцохоор болсон байна.
Саид Моллаей “Токио-2020” олимпын наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдаж мөнгөн медаль хүртэж байсан юм.