БНСУ-ын жуулчныг хөнөөгөөд цементээр дүүргэсэн хар хуванцар саванд хийн усанд хаясан байсныг олж илрүүлжээ

5-р сарын 13, 2024 - 14:07
7 сарын өмнө
 0  861
БНСУ-ын жуулчныг хөнөөгөөд цементээр дүүргэсэн хар хуванцар саванд хийн усанд хаясан байсныг олж илрүүлжээ

Тайландын Паттаяа хотод хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тус улсад  БНСУ-ын жуулчныг хөнөөгөөд цементээр дүүргэсэн хар хуванцар саванд хийн усанд хаясан байсныг олж илрүүлсэн байна. 


30 гаруй насны жуулчны цогцсыг Тайландын цагдаа нар өнгөрсөн амралтын өдрөөр олжээ. Цагдаагийн байгууллагаас хэрэгт гурван Солонгос иргэнийг сэжиглэж байгаа юм. Тэд хэргээ үйлдсэн даруйдаа Солонгос улсад ирсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгчээ. Одоогоор 20 гаруй насны нэг хүнийг сэжигтнээр баривчлан байцаалтын ажиллагаа явуулж байна.


Тухайн жуулчин нь ихээхэн хэмжээний мөнгөтэй явж байсан талаар мэдээлж байна.

Share:
861

like

dislike

love

funny

angry

sad

wow