Венесуэл улс гэмт хэрэгтнүүдэд эзлэгдсэн шоронгоо чөлөөлөхөөр 11,000 цэрэг илгээв

9-р сарын 21, 2023 - 09:10
1 жил өмнө
 0  66
Венесуэл улс гэмт хэрэгтнүүдэд эзлэгдсэн шоронгоо чөлөөлөхөөр 11,000 цэрэг илгээв

Хүчирхэг гэмт хэргийн бүлгийн хяналтад орсон томоохон шоронгоо чөлөөлөхөөр Венесуэл улсын засгийн газар 11,000 цэргийг илгээжээ.

Тус улсын хойд хэсэгт байрладаг Токорон нэртэй шорон сүүлийн хэдэн жилийн турш Трен дэ Арагуа нэртэй гэмт хэргийн бүлгийн хяналтад байгаа юм.


Гэмт хэрэгтнүүд тус шоронд чөлөөтэй орж гарч, усан сан, шөнийн клуб, жижиг амьтны хүрээлэн бүхий зочид буудал шиг байгууламж болгожээ.

Венесуэлийн засгийн газар шоронд дэг журам тогтоосныхоо дараа 6,000 орчим хоригдлыг нь бусад шоронгуудад шилжүүлэхээр болсон байна.

Засгийн газрын цэргүүд ирж буй сургаар ажилтнууд нь шоронгоос эд зүйлс гадагшаа зөөж буйг эх сурвалжууд мэдээлжээ. Мөн өнгөрсөн хугацаанд шорон дотор хоригдлуудтай зэрэгцэн амьдарч байсан жирийн иргэд орох оронгүй болсноо гомдоллон ярьж буйг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.


Венесуэлийн дотоод хэргийн яам албан ёсны сошиал хуудсандаа шоронг чөлөөлж, гэмт хэрэгтнүүдийн үүр уурхайг татан буулгасан армийн офицерууд, алба хаагчдад баяр хүргэжээ.

Трен дэ Арагуа бүлгийн толгойлогч Эктор Гереро Флорес аллага, хар тамхины хэргээр Токорон шоронд 17 жилийн хорих ял эдэлж байгаа юм. Тэрбээр хоригдож эхлэхээсээ ч өмнө тус шоронд чөлөөтэй орж гардаг нөлөө бүхий нэгэн байсан байна_

Share:
66

like

dislike

love

funny

angry

sad

wow