Пап лам Украиныг цагаан туг өргөх зоригтой байх хэрэгтэй гэсэн нь дэлхий нийтэд маргаан дагуулаад байна

3-р сарын 12, 2024 - 07:43
9 сарын өмнө
 0  146
Пап лам Украиныг цагаан туг өргөх зоригтой байх хэрэгтэй гэсэн нь дэлхий нийтэд маргаан дагуулаад байна

Ромын Пап лам Францис өнгөрсөн сард Швейцарын “RSI” телевизэд ярилцлага өгөхдөө хэд хэдэн сэдвийн талаар ярьжээ. Тус ярилцлага энэ сарын 20-ны өдөр цацагдах ч гэсэн “Reuters агентлаг ярианы хэсэг болон бичлэгээс олж авчээ


Ярилцлагын хэсэгт Пап Францис Украиныг цагаан туг өргөх эр зоригтой байж, ОХУ-тай дайныг зогсоох хэлэлцээ хийх хэрэгтэй гэж хэлжээ. Ярилцлагын үеэр сэтгүүлч Францисээс Украин Оросын армийг няцааж чадахгүй тул бууж өгөх ёстой эсвэл ингэж бууж өгснөөр Оросын үйлдсэн зүйлийг хүлээн зөвшөөрсөнтэй адил гэх маргаан үүссэн талаар асуусан байна. Ингэхдээ сэтгүүлч цагаан туг гэх хэллэгийг ашигласан юм.

Францис үүнд хариулахдаа “Ер нь бол үнэн. Гэхдээ нөхцөл байдлыг ажаад, ард түмнээ бодон цагаан туг өргөх зоригтой, хэлэлцээ хийдэг тал нь хамгийн хүчирхэг гэж бодож байна. Хэлэлцэх гэдэг нь эр зоригийг илтгэсэн үг. Ялагдаж байна гэдгээ анзаарч, нөхцөл байдал муу байгааг хараад хэлэлцээ хийх зоригтой байх хэрэгтэй” хэмээжээ.Тэрбээр нэмж “Нөхцөл байдал дордохоос өмнө хэлэлцээ хийхээс бүү ич” гэсэн байна.


Ярилцлагын үеэр сэтгүүлч Францисээс Израил, Хамасын дайны талаар асуухад “Хэлэлцээ хийнэ гэдэг нь бууж өгч байна гэсэн үг биш” хэмээн хариулсан юм. Түүний энэхүү үг нь дэлхий нийтэд маргаан дагуулаад байна. Ажиглагчид  ингэж хэлснээрээ түүнийг ОХУ дэмжиж байгаа үг хэллээ хэмээн шүүмжилж байна. 

Share:
146

like

dislike

love

funny

angry

sad

wow