БНСУ-д автобус осолдож, хоёр монгол хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ
БНСУ-д аялахаар очсон монгол зорчигчдыг тээвэрлэж явсан автобус осолдсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Осол /2024.09.15/өдрийн 14 цаг 48 минутад Ганвондо мужийн Ганнён-си хотын Ёондонг хурдны замын Ганнён чиглэлийн Дэгваллионгийн 5 дугаар туннелд осол гарч, аяллын автобус хонгилын ханыг мөргөжээ.
Ослын талаар Гангнеун хотын гал түймрийн албаны мэдээлснээр, Аяллын автобусанд 10 монгол иргэн зорчиж явсан. Ослын улмаас 35 настай А, 48 настай Б нарын хоёр монгол иргэн хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн. Ослын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэжээ.