БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

6-р сарын 11, 2024 - 08:16
6 сарын өмнө
 0  30
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит өнөөдөр манай улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм. Айлчлал хоёр хоног үргэлжилнэ.

Share:
30

like

dislike

love

funny

angry

sad

wow