УИХ-ын гишүүн Ц.Туваан: Ивомек, цагаан тариаг малчид ямар ч хяналтгүй хэрэглэж байна,Эдгээр нь бүгд хор
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар /2025.09.16/ Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан
"Ивомек, цагаан тариаг малчид ямар ч хяналтгүй хэрэглэж байна. Ургамал дээр ч бас ийм жишээ бий. Газар тариаланд пестицидийг их хэрэглэдэг. Үүний уршгаар орон даяараа хавдрын өвчлөл маш өндөр болсон. Бид нэгэнт хуулийг өөрчилж байгаа бол нэр томьёо өөрчлөхөөс гадна бодит үр дүнд хүрэх ажлыг хиймээр байна. Эдгээр нь бүгд хор.
Малыг тариад 14-21 хоногийн дараа нядлах ёстой ч энэ байдал алдагдсан. Хор саармагжих хугацааг барьдаггүй. Технологийн горимыг дагадаггүй. Үүнийг хянадаг байсан Мэргэжлийн хяналтыг татан буулгасан"
гэсэн юм.

