Банкны ажилтан кассаас мөнгө ашиглаж мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэх асуудлыг мөрдөн шалгаж байна

9-р сарын 19, 2023 - 11:57
1 жил өмнө
 0  31
Банкны ажилтан кассаас мөнгө ашиглаж мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэх асуудлыг мөрдөн шалгаж байна

Энэ сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг эх сурвалж хэллээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, 20 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байна.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow