Хоёр машин мөргөлдсөний улмаас долоон иргэн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алджээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын "Хүрхрээгийн-Ам"-ны авто замд хоёр автомашин мөргөлдөж, эд ангид нь хүн хавчуулагдсан тухай дуудлага онцгой байдлын албанд өчигдрийн 10:00 цагт иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 10:18 цагт очиход "Приус-30" загварын суудлын автомашин, "Приус-20" загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас долоон иргэн хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд тээвэрлэн хүргэсэн байна.
Мөн 74 настай эрэгтэй автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргасан, мөн 20 настай эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.