МҮБХ: Допингийн шинжилгээний хариуг огт аваагүй, авах хүсэлт гаргаагүй
Монголын Үндэсний бөхийн холбоо өнөөдөр /2023.08.17/ мэдэгдэл гаргаж, допингийн шинжилгээний хариу авсан, задарсан эсэхэд тайлбар өгөв. Тодруулбал, МҮБХ-нд допингийн шинжилгээний хариу ирсэн бөгөөд нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл гарсан.
МҮБХ-ноос "Үндэсний их баяр наадмаар барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн талаар мэдээлэл цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа бөгөөд эдгээр мэдээлэл нь олон нийтэд төдийгүй бөхчүүдэд ч эргэлзээтэй байдал үүсгэж байна. Допингийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай учир МҮБХ, сэтгүүлчид хариуг урьдчилж мэдэх, мэдээлэх ямар ч боломжгүй.
МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар ч мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт ч гаргаагүй" гэдгийг мэдэгдлээ.