Э.Аялгуу Дэлхийн цээж тооллын таван удаагийн аварга боллоо
Дундговь аймгийн Мандалговь хотын Цэгц билиг сургуулийн сурагч Э.Аялгуу цээж тооллын таван удаагийн дэлхийн аварга боллоо.
Э.Аялгуу хүү энэ сарын 19-нд Лос Анжелес хотноо болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд соробан сампингаар 2018 оноос хойш тасралтгүй хичээллэжээ. Тэрбээр 2019-2023 оны хооронд олон улсын тэмцээнээс дөрвөн удаа алтан, нэг удаа мөнгөн цом авч байсан аж.