Айлын  хашаа руу орж өвс идлээ  хэмээн уурсан  адуу сүхээр цохиж алсан  хэрэг гарчээ

2-р сарын 19, 2024 - 15:03
10 сарын өмнө
 0  354
Айлын  хашаа руу орж өвс идлээ  хэмээн уурсан  адуу сүхээр цохиж алсан  хэрэг гарчээ

Энэ явдал  хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө болсон аж. Тухайн айлын  хашаа ой мод, зуслангийн бүсийн тусгаарласан хэсэгт байрладаг бөгөөд адуу модноос бууж явахдаа хашааны нурсан хэсгээр битүүний орой орсон бололтой. Сүргийн эзэн шинийн нэгний өглөө адуугаа хайж яваад хэрэг болсон газар очсон байна. Түүний нэг даага үхсэн, гурван адуу нь гэмтэж шархдсан байсан байна. Харин хашааны эзэн сүх бариад явж байхтай таарч адууг нь цохьсон болохыг олж мэджээ. Ингээд цагдаагийн байгууллагад дуулага өгөн шалгуулж байгаа аж.

Хэргийг одоо СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгаж байна. Сүхдүүлж гэмтсэн адууны нэг нь хурдан удмын азарга бөгөөд эзэн нь гурван сая төгрөгөөр худалдан авсан хэмээн мэдүүлжээ. 

Share:
354

like

dislike

love

funny

angry

sad

wow