"Дүнжингарав"-ын галын үеэр амиа алдсан албан хаагчдын ар гэрт буцалтгүй тусламж үзүүлчихээд, таван хүүхэд нь өнчрөөд үлдсэн манай гэр бүлд яагаад ийм ялгавартай хандаж байгаа юм бэ

4-р сарын 8, 2025 - 14:17
9 өдрийн өмнө
 0  193
"Дүнжингарав"-ын галын үеэр амиа алдсан албан хаагчдын ар гэрт буцалтгүй тусламж үзүүлчихээд, таван хүүхэд нь өнчрөөд үлдсэн манай гэр бүлд яагаад ийм ялгавартай хандаж байгаа юм бэ

Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, гал сөнөөгч Д.Жанчив агсны ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Энэ осол гарснаас хойш нэг жил өнгөрчээ.   Аврагчийн эхнэр Б.Ганцэцэг, 


Миний хань онцгой байдлын албанд 25 жил зүтгэж, ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Бид гэр бүл болоод 22 жил амьдрахдаа таван хүүхэдтэй болсон. Одоо том хүү минь онцгой байдлын албанд зүтгэж байна. Миний хань 25 жил ажиллахдаа 7000 гаруй хүний амь аварсан. Энэ тооны ард маш олон гэр бүл, үр хүүхдэд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн гавьяатай хүн. Би ханиа алдсанаас хойш хоёр ч удаа мэс засалд орлоо. Онцгой байдлын алба хаагчдын хувцас, хангамжийн талаар дурдахгүй, хөндөхгүй байх аргагүй. Ард түмнийг аврагч авардаг. Тэгвэл аврагчийг хувцас, хамгаалах хэрэгсэл нь л хамгаалдаг. Онцгой байдлын албанд яагаад өнөөг хүртэл холбоо станц байдаггүй юм бэ. Холбоо станц байсан бол миний хань амьд үлдэх ч байсан юм бил үү. Холбоо станц гэдэг аврагчийн малгай дотор, битүү утаан дотор хаана байгаа нь мэдэгддэг төхөөрөмж. Тэгвэл манай аврагчид юм нүдэж, хаана байгаагаа мэдэгддэг.  Гал  унтраах албанд 25 жил зүтгэсэн туршлагатай, тийм мундаг хүн амиа алдана гэдэг Монгол Улсын Онцгой байдлын албаны хамгаалах хувцас, хэрэгсэл ямар хангалтгүй байгааг тодорхой харуулж байна. Миний хань хэр баргийн гал руу ороод амь эрсдэх хэмжээний хүн биш. Онцгой байдлын албанд ажиллахдаа олон аврагч шавь нарыг бэлтгэсэн туршлагатай мундаг хүн байсан. 

Миний хань бол баатар хүн мөн. Би ханиа, онцгой байдлын алба хаагчдыг баатар гэж хэлмээр байна. Монгол Улсын баатар гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Дайн байлдаангүй энхийн цагт албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амиа алдаж буй хүмүүс бол онцгой байдлын алба хаагчид. 

Миний хадам аав онцгой байдлын албанд ажиллаж байсан. Миний хань бас энэ албанд 25 жил зүтгэж яваад амиа алдсан. Хүү минь одоо онцгой байдлын албанд зүтгэж байна. Онцгой байдлын албанд гурван үеэрээ зүтгэж байгаа гэр бүл. 


"Дүнжингарав"-ын галын үеэр амиа алдсан албан хаагчдын ар гэрт буцалтгүй тусламж үзүүлчихээд, таван хүүхэд нь өнчрөөд үлдсэн манай гэр бүлд яагаад ийм ялгавартай хандаж байгаа юм бэ гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан дэмжлэг хүсч байгаа бөгөөд  хариу ирэхийг нь хүлээнэ хэмээн мэдэгдлээ.

Share:
193

like

dislike

love

funny

angry

sad

wow