“Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, бусдын биед халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

2-р сарын 19, 2024 - 14:49
10 сарын өмнө
 0  86
“Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, бусдын биед халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Цахим орчинд Сар шинийн баяраар "Луу жилийн анхны зодоон" гэх утга бүхий бичлэг цацагдсан. Тухайн хэргийг тодруулбал,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ “Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх шалтгааны улмаас маргалджээ.

Улмаар бусдын биед халдаж, олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах саналтайгаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Share:
86

like

dislike

love

funny

angry

sad

wow