Иргэдийн 95.35 хувь нь Эрдэнэс тавантолгойн ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

2-р сарын 26, 2025 - 08:03
15 цагийн өмнө
 0  35
Иргэдийн 95.35 хувь нь Эрдэнэс тавантолгойн ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн санал асуулга дууслаа. Санал асуулгад нийт 505,318 иргэн саналаа өгсөн байна. 

Үүнээс, 481,809 иргэн буюу 95.35 хувь нь бэлэн мөнгөөр авах хүсэлтээ илэрхийлсэн бол 22,242 иргэн буюу 4.40 хувь нь хуримтлалын санд, 1267 иргэн буюу 0.25 хувь нь хандив гэсэн сонголт хийсэн байна. Иргэд санал өгөөгүй байсан ч ногдол ашиг автоматаар бүртгэлтэй данс руу шилжих юм.

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow