Автобусны парк шинэчлэлийг хоёр дарга хангалтгүй хийлээ, огцруулах эрх нь Ерөнхий сайдад байгаа

10-р сарын 2, 2023 - 11:54
1 жил өмнө
 0  27
Автобусны парк шинэчлэлийг хоёр дарга хангалтгүй хийлээ, огцруулах эрх нь Ерөнхий сайдад байгаа

ХҮН намаас цаг үеийн байдлаар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус намын УЗ-ийн гишүүн, НИХТ-ын төлөөлөгч Д.Гантулга "Нийтийн тээврийн парк шинэчлэл нь Засгийн газраас зарласан Шинэ сэргэлт бодлогын хүрээнд түгжрэлийг бууруулахын тулд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй арга хэмжээ. Нийслэлийн хувьд бодлогын түвшинд орж ирсэн.


НИТХ дахь ХҮН намын бүлгээс бүх автобусыг цахилгаан болгох, цахилгаан автобус одоо байгаагаас 600 сая ормын илүү үнэтэй ч ашиглалтын зардлаараа нэг жилийн дотор одоо ирж байгаагаас эдийн засгийн үр ашиг өндөртэй юм гэдэг шаардлагыг тавьж байсан. Үүний үр дүнд 150 орчим автобусыг цахилгаан болгоё гэсэн.

Бид энэ шаардлагаа Ерөнхий сайдад тавьж байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улсын төсвөөр хэрэгжүүлж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хоёр дарга хангалтгүй биелүүлжээ. Хангалтгүй биелүүлсэн гэдэг дүгнэлтийг иргэд гаргаад байна, та дүгнэлтээ хий гэдэг шаардлагыг Ерөнхий сайдад тавьж байгаа. Үнэхээр хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл огцруулах эрх нь Ерөнхий сайдад бий.


400 саяар дизель автобус авах уу, 600 саяар цахилгааныг авах уу гэдгийг бид бодох ёстой. Цахилгаан автобус авах нь үнэтэй ч эдийн засгийн үр ашигтай, тохилог, орчин үеийн хэрэгсэл.

Хуулиараа НИТХ-аас 15 төлөөлөгч огцруулахыг дэмжвэл саналыг Ерөнхий сайдад өгөх эрхтэй. АН-ынхныг уриалж байна. МАН дотор иргэдийн эрх ашгийн төлөө дуугардаг хүн байвал уг саналд гарын үсгээ зурах байх" хэмээн ярилаа.

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow