Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана
Хүүхдийн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон талаар НЭМГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр оройн 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана.