Машиндаа буудуулсан байдалтай олдсон гэх өмгөөлөгч Г.Батбаярын асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

4-р сарын 30, 2024 - 09:21
6 сарын өмнө
 0
Машиндаа буудуулсан байдалтай олдсон гэх өмгөөлөгч  Г.Батбаярын асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болж, энэ сарын 25-ны өдөр буюу 4 хоногийн дараа түүний цогцсыг Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинаас олсон байдаг.

Түүний хамтран ажиллаж байсан ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс өмгөөлөгч Г.Батбаярыг гаднын нөлөөтэй, зохион байгуулалттай аллагад өртсөн хэмээн мэдээлж буй.Тэдний зарим нь "Г.Батбаяр  сүүлийн 7-8 жил “Хайрхан толгой” төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Гурван шатны шүүхээр Өмнөговь айгийн Гурвантэс суманд байдаг Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компанийн асуудалтай тэмцэж ирсэн. Тус компанийн хууль бус ажлуудыг ил болгож, шүүх хурлаар гэм буруутайг нь тогтоож, лиценцийг нь цуцлах мөчид хуулийн цоорхойг ашиглаж, 500 тэрбум төгрөгийг нэхсэн байсан. Тухайн өдөр түүнд амиа хорлох сэдэл байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна" хэмээж байсан юм.

 Өмгөөлөгчийн амиа алдсантай холбоотойгоор энэ мэт зарим хүний  нэр дурдагдаж, ар гэрийнхэн нь задлан шинжилгээ хийхэд нь оролцуулаагүй зэрэг мэдээлэлд 11.00 цагаас ЦЕГ-аас энэ талаар албан ёсоор мэдээлэл өгөхөөр болсон байна.

Share:
303

like

dislike

love

funny

angry

sad

wow