Авлигын хэрэгт сэжиглэн АНУ-ын Сенатын гишүүн яллагдагчаар татав
Мөрдөгчид гэрээс нь $100,000-ын үнэ бүхий алтан гулдмай, $480,000-тай тэнцэх бэлэн мөнгө илрүүлсний дараа Нью-Жэрси мужийг төлөөлөн Ардчилсан Намаас сонгогдсон АНУ-ын сенатор 69 настай Роберт Менендезийг эхнэрийнх нь хамт яллагдагчаар татсанаа прокурорын газар мэдээлжээ. Энэ хэргийн мөрөөр сүүлийн зургаан жил ажилласан прокурорууд ийнхүү эцэст нь түүнийг яллагдагчаар татсан гэдгээ хэлж буй юм. Түүнийг өмнө нь Менендез бас төрийн албан хаагчдын шийдвэрт нөлөөлснийхөө төлөө бусдаас үнэтэй бэлэг сэлт авсан хэрэгт буруутгаж байжээ.
Энэ хэрэг нь өөрийнхөө найз, сонгуулийн хандивлагч, Флорида мужийн нүдний эмчийн бизнест дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад нөлөөлсөн хэрэгт яллагдагчаар татагдсан явдал. Үүнийхээ төлөө тэр бэлэг сэлт авч, эмчийн хувийн нисэх онгоцоор Доминикан аралд аялж, Парист амарч байсан аж. Үүнийг Менендез авлига биш, олон жилийн найз нөхөрлөлийн илэрхийлэл гэж тухайн үед тайлбарлаж байсан аж. Энэ хэргийг шүүх 2017 онд хэрэгсэхгүй болгож байжээ.
Одоо түүний авилгын хэрэг бол тэр эхнэрийнхээ найз Нью-Жерсигийн бизнесмэнд Египетийн засгийн газраас махны импортын онцгой эрх авч өгснийхөө хариуд авлига авсан гэж сэжиглэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тэр сенатын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа хоорондоо холбоогүй хоёр өөр гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан анхны хүн болж АНУ-ын түүхэнд бичигдэж байна гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Менендез ирэх оны сонгуульд дахин өрсөлдөж, 30 орчим жил үргэлжилсэн төрийн албан хаагчийн замналаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан аж..
Кубын цагаачийн хүү байсан Менендез 1986 онд Нью-Жерси мужийн Юнион Сити хотын захирагчаар сонгогдсоноор улс төрийн замналаа эхэлсэн байна.14 жил АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр ажиллаж, 2006 онд сенатын гишүүн болжээ.