Билл Гэйтс Камала Харрисыг дэмжиж 50 сая доллар хандивлажээ

Тэрбээр Нью-Йорк хотын дарга асан Майк Блүүмберг зэрэг үзэл санаа нэгтнүүдтэйгээ К.Харрисыг дэмжих талаар ярилцаж байсан бөгөөд М.Блүүмберг, Б.Гэйтс нар сайн үйлс, нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллаж ирсэн эртний найзууд юм. Өнгөрсөн хугацаанд улс төрөөс хол хөндий байсан түүний нийт хөрөнгийн хэмжээ 162 тэрбум доллароор үнэлэгдсэн болохыг тус сонин онцолжээ. Билл Гэйтс 2019 онд "Би улс төрийн хандивт оролцохгүй байхаар шийдсэн. Хандив өргөдөг үе байсан. Гэхдээ одоо бол үгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. К.Харрисыг энэ зун ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа ч тэрбээр өөрийгөө улс төрийн нөлөөнд автагч биш гэдгээ илэрхийлж байсан аж. Тэрбээр К.Харристай онцгой дотно харилцаагүй ч Ж.Байден, К.Харрис нарын засаглалын хийж хэрэгжүүлсэн уур амьсгалын өөрчлөлтийн ажлыг өндрөөр үнэлдэг ажээ.
Энэ тухайгаа "Би АНУ-д болон дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тодорхой үүрэг хүлээж, дорвитой ажил хийсэн нэр дэвшигчдийг дэмжинэ” гэж байжээ.






