Сурагчид хоолонд хордсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна

9-р сарын 23, 2023 - 11:30
1 жил өмнө
 0  15
Сурагчид хоолонд хордсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй  байна

 Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд орших Оюунлаг сургуульд өчигдөр нэг ангийн олон хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус сургуулийн 3 дугаар ангийн долоон настай эмэгтэй сурагч сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон, одоогоор 10 хүүхэд эмнэлгийн байгууллагад үзүүлснээс зургаа нь хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Шалгалтын дагуу гарсан үр дүнг шуурхай мэдээлэлх болно. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна гэж албаны эх сурвалжууд хэлэв. 

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow