ШУУРХАЙ: Ховд аймгийн Зэрэг суманд арваад айлын гэр нуржээ
Өнөөдөр 07 цагаас Ховд аймгийн Зэрэг суманд салхины хурд 34 метр секунд хүрч онц ноцтой нөхцөл байдал үүсчээ. Энэ үеэр арав орчим айлын гэр нурж багагүй хэмжээний хохирол учраад байна. Цасан шуурга үргэлжилж байгаа бөгөөд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.