ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГАНЫ УЛМААС 24 ГЭР НУРЖ, ЭВДЭРЧЭЭ
Дорноговь аймаг, Сайншанд сум. 2,6,8 дугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр баг 08.20-ны өдрийн 22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ. Шуурганаар Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд 8, нийт 24 өрхийн 24 гэр нурж эвдэрсэн, мөн Сайншанд суманд 9 хүлэмж, 2 байшингийн дээврийн төмөр хууларч, 1 автомашин, 1 байшингийн цонх хагарсан. Наймдугаар сарын 21-ний өдөр тус сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна.