Салсан нөхөртөө 120 сая евро зарцуулжээ

11-р сарын 22, 2023 - 15:11
1 жил өмнө
 0  172
Салсан нөхөртөө 120 сая евро зарцуулжээ

Дуучин Шакира "Барселона"-ийн тоглогч асан Жерар Пикетэй гэрлэсэн байх үедээ нөхөртөө хичнээн хэмжээний мөнгө зарцуулсан талаар Шакирагийн өмгөөлөгч Пау Молинс ярьсныг  Daily Mail дамжуулсан байна.  "Шакира түүнд 120 сая евро зарцуулсан. Тэр Жерар Пикед биш Серхио Рамосд дурласан бол арай хямд тусах байлаа" хэмээн Молинс өгүүлсэн байна. Шакира, Пике нар 2010 оноос болзож эхэлсэн. Хоёр жилийн дараа тэд анхны хүүхдээ өлгийдөн авсан бол дахин хоёр жилийн дараа хоёр дахь хүү Сашагаа угтан авсан юм. Харин 2022 оны зун Шакира хөлбөмбөгчин нөхөр нь түүнийг хуурсны улмаас тэд салсан. Шакирагийн салсан нөхөр харицлаагаа тасалсныхаа дараахан өөрөөсөө 12 насаар дүү бүсгүйтэй холбоотой болсон байдаг.

Share:
172

like

dislike

love

funny

angry

sad

wow