АНУ-аас үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

8-р сарын 4, 2023 - 14:22
1 жил өмнө
 0  19
АНУ-аас үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээлгэн өгөх ёслол АНУ-ын нийслэл Вашингтон хотноо боллоо. Энэ удаад нийтдээ 16 төрлийн олдворыг Монголын талд буцааж буй. Хууль бусаар хил давсан соёлын өв, палеонтологийн олдворуудыг нутагт нь буцаах ажил цаашид ч үргэлжлэх аж.

 Монгол Улс, АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод 35 жил өнгөрч байна. Сүүлийн 10-аад жил соёлын өвийг нутагт нь буцаах асуудлыг АНУ-ын Засгийн газар идэвхтэй дэмжиж, хууль хяналтын бүхий л байгуулагууд нь манай талтай нягт хамтран ажилласны дүнд өнөөдөр 16 төрлийн олдворыг хүлээлгэн өглөө. Үүнд Америкийн талаас маш олон хувь хүмүүс мөн монгол иргэд маань ч тусалсан. Соёлын өвийг эргэж нутагт нь буцааж буй нь манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд гарч буй чухал алхам. Өнөөдөр хүлээлгэн өгч буй эдгээр олдворуудын эх үүсвэрийг олж тогтоох, хууль бусаар орж ирсэн гэдгийг шалгаж тогтоох улмаар буцаах процесс явагдах хүртэл хамгийн багадаа гурван жил дээд тал нь 11 жил зарцуулсан. Цаашид ч буцаан авахаар судлагдаж буй олдворууд бий. Палеонтлогийн олдворуудыг ийнхүү эх оронд нь буцааж байгаагийн хамгийн гол ач холбогдол нь цаашдаа хилээр хууль бусаар соёлын өвүүд гарахаас сэргийлэх учиртай. Түүнчлэн Монголын дэлхийд танигдсан өв болох үлэг гүрвэлийн олдворыг хадгалж, хамгаалахад хоёр улс соёлын салбарт хамтын ажиллах АНУ, Монгол Улсын гадаад сурталчилгаанд ч чухал алхам боллоо гэж үзэж буй юм. 

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow