БУРХАН БУУДАЙ УУЛЫГ ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛГОЛОО
Монгол Алтайн нурууны салбар, эд баялаг арвижин баяжиж, улс түмэн хөгжин дэвжихийн бэлгэдэл Бурхан буудай уулын үзэсгэлэнт унаган төрх, ургамал амьтан, түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалж, нүүдэлчин монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэх мэдлэг ухааныг өвлүүлэн уламжлуулж, үндэсний үнэт зүйлсийг бататган бэхжүүлэх үүднээс Бурхан буудай уулыг төрийн тахилгатай болгох ард иргэд, орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн санал, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа.