Засгийн газрын үйл ажиллагааг саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно

10-р сарын 13, 2025 - 07:47
1 сар өмнө
 0  15
Засгийн газрын үйл ажиллагааг саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Ерөнхий сайд Г.Занданшатар  Улсын онцгой комиссыг (2025.10.12) зарлан хуралдууллаа.Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааг саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно


Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87%-тай байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна.

Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ. 25-26 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох юм. 

Нийлүүлэлт хэвийн байхад түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж,  шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар дахин сануулав.


2025 оны 06-р сарын 22-нд болсон УОК-ын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүрэг чиглэл өгсөн. Гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа биелэлтийг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгав.Улс төржилт биш, ажил хэрэгч байж, иргэдийнхээ амар тайван өвөлжих нөхцөлийг хангах нь бидний үүрэг. Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow