Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татлаа, Д.Амарбаясгалан ч нэрээ татахаар болжээ

11-р сарын 12, 2025 - 07:04
2 өдрийн өмнө
 0  332
Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татлаа, Д.Амарбаясгалан ч нэрээ татахаар болжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа өчигдөр зарлалаа. Тэрбээр  Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ" хэмээсэн юм.


Харин УИХ-ын дарга асан Д. Амарбаясгалан мөн нэрээ тахаар болсон гэх мэдээллийг бид эх сурвалжаас авлаа.

 Энэ тухай эх сурвалж МАН-ын Удирдах зөвлөл, Парламентын гишүүд, ахмадууд зэргээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулагдсан. Хуваагдсан хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллахаар болсон. Ажлын хэсэг хоёр талынхантай уулзаж хэн хэн нь нэрээ татах зөвшилцөлд хүрсэн" хэмээсэн юм.


Тодруулбал тэд өөр өөрсдийн байр суурин дээрээ хэвээр байгаа бөгөөд  эвлэрэх бус эцэстээ хэн хэн нь  нэрээ татаж намын хямралыг улсын хямрал болгохоос ийн зайлсхийсэн гэх мэдээлэл байна. Дээрх мэдээлэл хэр бодитой эсэх нь улс төрийн дараагийн үйл явдлуудаас харагдах биз ээ.

Share:
332

like

dislike

love

funny

angry

sad

wow