С.Чулуун ажлаа өгч, оронд нь Д.Заяабаатарыг томилжээ
Олон улсын Монгол судлалын холбооны хурал өчигдөр /2023.08.14/ болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгчээ. Түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон байна.
Энэ томилгоонд зарим хүн эргэлзэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын "найз"-ыг томилосон байна. Энэ хүн хэр ёс зүйтэй вэ гэдэг талаар өнөөдөр цахим орчинд багагүй шуугив. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай хэдэн сарын өмнө нэр холдогдож байснаас энэ асуудал жиргээчдийн анхаарлыг татсан бололтой.