Ам.долларын саятнуудын хөрөнгө 4.7 хувиар өсжээ

6-р сарын 12, 2024 - 08:18
6 сарын өмнө
 0  34
Ам.долларын саятнуудын хөрөнгө 4.7 хувиар өсжээ

Дэлхийн дахинд 2023 онд ам.долларын саятнуудын нийт хөрөнгө 4.7 хувиар нэмэгдэж, 86.79 их наяд ам.долларт хүрэв.


“World Wealth Report” судалгаанаас үзвэл, Хойд Америкийн саятнуудын хөрөнгө 7.2 хувиар нэмэгдэж, 27.5 их наяд ам.доллар хүрчээ. Жагсаалтын хоёрт Азийн саятнууд орсон байна. Тэдний нийт хөрөнгө 4.2 хувиар өсөж, 25.7 их наяд ам.доллароор үнэлэгджээ. Европын саятнууд хөрөнгөө 3.9 хувиар арвижуулж, 18.9 их наяд ам.долларт хүргэсэн бол Ойрх Дорнод, Латин Америкийн саятнуудын нийт хөрөнгө 2.9 болон 2.3 хувиар тус тус өсжээ. Ойрх Дорнодын саятнуудын нийт хөрөнгө 2.5 их наяд, Латин Америкийн саятнуудын нийт хөрөнгө 9.4 их наяд ам.доллароор үнэлэгджээ. Харин Африкт ам.долларын саятнуудын нийт хөрөнгө эсрэгээр нэг хувиар буурч, 1.8 их наяд ам.доллар болжээ.


2023 оны байдлаар дэлхийн дахинд ам.долларын саятан 22.828 сая хүн байдаг байна. 2022 онтой харьцуулахад тэдний эгнээ 5.1 хувиар өссөн байна.

Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow