Агаарын хүчтэй урсгалд цохигдсон онгоцны зорчигчдод нөхөн төлбөр олгоно

6-р сарын 12, 2024 - 08:07
6 сарын өмнө
 0  111
Агаарын хүчтэй урсгалд цохигдсон онгоцны зорчигчдод нөхөн төлбөр олгоно

Сингапур Эйрлайнс компанийн Лондоноос Сингапурын чиглэлд нислэг үйлдэж байсан Боинг 777-300ER загварын онгоц замдаа агаарын хүчтэй урсгалд цохигдсон. Тус онгоц Мьянмар улсын агаарын хилээр нисч байх үед хүчтэй урсгалд цохигдсоны улмаас Тайландын Бангкок хотод ослын буулт хийхээс өөр аргагүй болсон юм. Энэ явдал өнгөрсөн сард болсон билээ.


Боинг 777-300ER онгоцонд нийт 211 зорчигч, нислэгийн багийн 18 гишүүн байсан. Онгоц хүчтэй урсгалд орох үедээ таван секундын дотор 54 метр доошилж, хүчтэй сэгсрэгдсэний улмаас суудлын бүсээ зүүгээгүй байсан иргэд эд юмсын хамт шидэгдэж, улмаар бэртэж гэмтэх тохиолдол гарсан. Их БРитанийн нэг иргэн зүрхний шигдээс болж нас барсан юм. Нийт зорчигчдын 104 нь хүнд болон хөнгөн бэртэл авсан. Тэдгээр бэртэж гэмтсэн зорчигчдын 12 нь одоо ч Бангкокын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Уг ослын дараа Сингапур Эйрлайнс компани хөнгөн бэртэл авсан зорчигч тус бүрт 10,000 ам.доллар, хүндээр бэртсэн зорчигчдод 25,000 ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргалаа. Мөн гэмтэж бэртээгүй боловч тус онгоцонд байсан бүх зорчигчид нислэгийн тасалбарын үнийг бүрэн буцаан олгохоор болжээ.


Онгоц агаарын хүчтэй урсгалд цохигдох үед зорчигчид тархи толгой, сээр нуруундаа бэртэл авсан. Хүнд бэртэлтэй 20 зорчигчийг Бангкокийн эмнэлэгт хүргэж, хөнгөн бэртсэн болон бэртэл аваагүй зорчигчид нислэгээ үргэлжлүүлсэн юм.

Share:
111

like

dislike

love

funny

angry

sad

wow