Сонгогчийн нэрийн жагсаалтад таны мэдээлэл зөрүүтэй байвал энэ сарын 14-ний дотор засуулах ёстой

6-р сарын 12, 2024 - 10:03
6 сарын өмнө
 0  29
Сонгогчийн нэрийн жагсаалтад таны мэдээлэл зөрүүтэй байвал энэ сарын 14-ний дотор засуулах ёстой

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуулийн санал хураах өдөр зургаадугаар сарын 28-нд товлогдсон.

Энэ удаагийн сонгуульд 2,238,360 иргэн саналаа өгөхөөр байгааг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-аас мэдээлээд буй. 

Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэхүү холбоосоор шалгахыг албаныхан зөвлөж байна. Хэрэв таны хувийн мэдээлэл зөрүүтэй эсвэл оршин суугаа хаягт өөр хүмүүс бүртгэгдсэн байвал үүнийг засуулах боломжтой.

зураг
 

Хуулийн заалт:

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль:

20.11.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

23.1.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар гаргана.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow