"Ice Top” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг авч ирэхээр дүү, найз нар нь өнөөдөр Хонгконг явжээ

4-р сарын 25, 2024 - 09:28
8 сарын өмнө
 0  322
"Ice Top” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг авч ирэхээр дүү, найз нар нь  өнөөдөр Хонгконг явжээ

Хэд хоногийн өмнө цахим сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэд холбогдох бичлэг тарсан билээ. Түүнийг Хонконгийн гудамжинд гүн согтолттой явж байгаа бичлэг байсан. Харин хүмүүс хар тамхи хэтрүүлэн хэрэглэж мансуурчээ гэсэн мэдээллийг гаргаад байсан юм. Тэгвэл  түүний гэр бүлийнхэн өнөөдөр Хонгконгоос эх оронд нь авч ирэхээр явжээ. Харин болчимгүй үйлдэл гаргасандаа Б.Оргил-Эрдэнэ өөрөө олон нийтээс уучлалт гуйж, дахиж хэзээ ч тийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ гэж амалсан байсан юм. Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Жухай хотоос Хонконгийн хилээр нэвтэрсэн бөгөөд ирэх 26-ны өдөр Хонконгт визгүй зорчих 14 хоногийн хугацаа нь дуусах юм байна.

Share:
322

like

dislike

love

funny

angry

sad

wow