Оросын элсний волейболын од амиа алдсанд найз залууг нь сэжиглэж байна
ОХУ-ын Элсний волейболын аварга, 21 настай Арина Михайлина Москвад өнгөрсөн ням гарагт эмнэлэгт очоод амьсгал хураасан талаар Бүх Оросын волейболын холбооноос мэдээлжээ.
Арина саяхан найз залуугаасаа салж, дотуур байранд нүүж ирсэн байсан байна. Нас барахынхаа өмнөх орой Арина түүнтэй бичилцэж, салах ёс хийсэн тул залуу түргэн тусламж дуудаад өөрөө дотуур байр руу нь явсан байна. Эмч нар бүсгүйг үзээд тусламж шаардлагагүй байна гээд явсан аж.
Гэвч цагийн дараа Аринаг цонхных нь дороос олсон бөгөөд амьсгалтай байжээ. Гэвч хүнд гэмтлүүд авсан бүсгүй эмнэлэгт очоод нас барсан байна.
Ирээдүйтэй тамирчин бүсгүйг амиа хорлосонд шигшээ багийн хамт олон нь итгэж чадахгүй байгаа бөгөөд найз залууг нь энэ хэрэгт буруутгаж байгаа аж.