Ихэр: Таны эрч хүч оргилж, уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ
Өдрийн 12 ордын зурхай (2024.10.04)
Хонь: Хамт олны дунд үүсэх зөрчил нь танд цохилт болж магадгүй. Мөн хувийн амьдралд гарах сөрөг өөрчлөлт нь таагүй үр дүнг авчирна. Өнөөдөр холбоо харилцаа тогтоох, гэрээ хэлэлцээр хийх зэрэг нь тохиромжгүй байж мэднэ. Олон төрлийн ажилд нэлээд идэвх зүтгэл гарган оролцох зайлшгүй шаардлага гарах бөгөөд энэ нь таныг тэнцвэрт байдлаас тань гаргах бололтой.
Үхэр: Эхлэлийн түвшинд байгаа уулзалт гэрээ хэлэлцээрийг хурдавчлахгүй бол цаашдын хийх зүйл тань тодорхой бус байна. Одоогийн нөхцөл байдал тань хангалтгүй санагдаж илүү дээр санаа олохын хичээнэ. Бүх зүйлийг өөрийн хүссэнээр байлгах хүсэл тань биеллээ олохгүй л болов уу. Танд ирэх сөрөг хандлагуудыг тайван байдлаар хүлээн авах нь өлзийтэй.
Ихэр: Таны эрч хүч оргилж, уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ. Харин хэт идэвхтэй байдлаас болж эргэн тойрны уур амьсгалыг таагүй байдалд шилжүүлж мэднэ. Энэ нь таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэж болзошгүй. Бусадтай аль болох нээлттэй, чөлөөтэй ярилцахыг хичээ. Эрүүл мэндээ хойш тавилгүй, өөртөө анхаарал тавь.
Мэлхий: Ажлын хамт олон дунд таагүй үйл явдал болсон ч энэ өдөр түүнийг засан залруулах, эвлэрлийн үе байлгах хэрэгтэй болно. Ямар нэгэн гомдол, тунирхал байгаа бол уучилж өнгөрүүлээрэй. Шийдвэр гаргах хэмжээний хүмүүст таатай хандсанаар таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно. Хувийн ажил хэрэгтээ нэлээдгүй цагийг зориулна.
Арслан: Олон хүний санаа оноог сонсож, авах гээхийн ухаанаар хандах нь таны гаргах шийдвэрт сайн нөлөө үзүүлнэ. Өсөн нэмэгдэх сэтгэл хөдлөл, хөнгөн хийсвэр зангаа барьж бусдад буруугаар үнэлэгдэхгүй байх хэрэгтэй. Хөндлөнгөөс ирсэн шүүмжлэлийг өөртөө сайн талаас нь тусгаж ав. Үүний үр дүнд олон асуудал, дутагдлаа засаж залруулж чадна.
Охин: Олон янзын үйл явдал таныг хүлээж байна. Та өөрт хэрэгтэй, ашигтай мэдээ мэдээллийг олж авахаас ажил хэргийн үр бүтээмж хамаарч байх болно. Өөрийн дотоод ертөнцийг бусдад зөвөөр харуулах, таниулах боломжоо алдаж болохгүй. Таны хувьд маш ховор тохиох мөч болох хүссэн хүнтэйгээ цагийг өнгөрүүлэх боломж гарч ирж болно.
Жинлүүр: Эрч хүч болон нөлөө бүхий хүмүүсийн тус ивээлээр ажил хэрэг тань амжилттай бүтнэ. Мөнгө санхүү болон материаллаг байдлаа дээшлүүлэх боломж нөхцөл гарч ирнэ. Хийж дадсан өдөр тутмын ажлаа ч сонин содон, өвөрмөц аргаар хийж олныг гайхшируулж мэднэ. Олны анхаарлыг өөр дээрээ бүрэн авах нь өөрийгөө од болсон мэтээр төсөөлөхөд хүрнэ. Хэт биеэ тоох нь эргээд таны амжилтад муугаар нөлөөлөх болно.
Хилэнц: Эзэрхэг түрэмгий хүмүүсийн дайралтад өртөж болзошгүй. Хоосон мөрөөдөл, хуурамч амлалтаас сэрэмжил. Аливаа бэрхшээл саад хэлж ирэхгүй тул цаг ямагт болгоомжтой байхыг сануулж байна. Хэл ам, хэрүүл шуугиан энэ өдөр хамгийн муу муухайг дуудах тул эдгээр зүйлсээс зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна.
Нум: Хойш тавьсан ажил төрлөө ойрын хугацаанд дуусгах шаардлага гарна. Гэр бүлд тохиолдсон асуудлаа хамтаар шийдвэрлэхэд тохиромжтой байна. Энэ нь нийцтэй, найрсаг харьцаатай байхад гол үүргийг гүйцэтгэнэ. Тэмцэл, маргаантай байдлыг үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Бусдад өглөгийн гараа сунгаж хариу нэхээгүй тусыг хийгээрэй.
Матар: Хэт их ачаалал эсвэл сэтгэл санааны дарамттай байдлаас болж эрүүл мэндэд асуудал үүсэх магадлалтайг од эрхэс анхааруулж байна. Мэргэжлийн эмчид хандахгүй бол удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй. Ойр дотнын хүмүүсийн харилцаа тухай нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална. Шинэ ажил эхлэх нь амьдралын хэмнэлийг өөр түвшинд гаргахад таатай нөлөөлнө.
Хумх: Эрүүл мэндийн асуудал гарахаас болгоомжил. Хэн нэгэнтэй муудалцсанаар сэтгэлээр унах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Ахуйн жижиг асуудал, санхүүгийн тогтворгүй байдал нь түр зуурынх байх тул үүнээс болж энергиэ алдан, тархиа гашилгах хэрэггүй. Харин ажлын шийдэж чадаагүй асуудлууд танаас ихээхэн эрч хүч шаардах болно.
Загас: Эрч хүчээр дүүрэн байх ч аливаа зүйлд зорилго чиглэлтэй хөдлөхийг зөвлөж байна. Хамт олны дунд нэр хүндийг олж, эв найрамдалтай байх бололтой. Гэхдээ албан тушаалтан дарга удирдлагатай харилцаа нь үл мэдэх шалтгааны улмаас муудалцах, таагүй төлөв байдалд хүрч мэднэ. Гэнэтийн аз, одонд их найдах хэрэггүй. Өөрийн итгэл үнэмшил, төлөвлөгөөндөө найдаарай.