98 настай СС-ийн ахмад дайчинг Оросын талд шилжүүлэн өгөхөөс татгалзлаа

2-р сарын 15, 2024 - 08:13
10 сарын өмнө
 0  26
98 настай СС-ийн ахмад дайчинг Оросын талд шилжүүлэн өгөхөөс татгалзлаа

Канадын эрх баригчид 98 настай СС-ийн ахмад дайчин Ярослав Хункаг Оросын талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. Дээрх шийдвэрээ Канадын тал хоёр улсын хооронд шилжүүлэн өгөх гэрээ байгуулаагүй гэдгээр тайлбарласан хэмээн Оросын Элчин сайд Олег Степанов мэдэгдсэн байна. 


Ярослав Хунка 1944 оны хоёрдугаар сард одоогийн Украины Гута Пеньяцкая тосгонд энгийн иргэдийг олноор нь хөнөөхөд оролцсон гэж Оросын Мөрдөн байцаах хороо үзэж байгаа юм. Түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзсаныг улс төрийн зорилготой гэж элчин сайд О.Степанов мэдэгдээд энэ нь "зарчмын асуудал" тул Орос улс Я.Хункаг шилжүүлэн өгөхийг шаардсаар байх болно гэв. Я.Хунка 2023 оны есдүгээр сард олонд танигдсан юм. Тухайн үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Канадад айлчлах үеэр Хункаг парламентын ордонд урьж байв. Энэ үеэр парламентын Доод танхимын дарга Энтони Рота түүнийг "Оросын түрэмгийлэгчдээс Украины тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэж байсан дэлхийн II дайны үеийн Украины баатар" хэмээн танилцуулжээ. Польшид төрсөн, украин гаралтай Канадын иргэн Хункаг парламентын ордонд урьсантай холбогдуулан хүний эрхийн болон еврейчүүдийн байгууллагууд Ротагийн хэлсэн үг, депутатууд Хункаг алга ташилтаар угтсаныг буруушаасан ба улмаар доод танхимын дарга огцорч, ерөнхий сайд хүлцэл өчихөд хүрсэн юм.


Я.Хунка нацистуудын удирдлага дор голдуу украин үндэстнээс бүрдсэн сайн дурын анги болох СС-ийн "Галиция" дивизэд алба хааж байжээ. 

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow