Хар тамхийг цаасанд шингээн дайж, хиймэл үснийхээ доор нууж оруулж ирдэг болжээ
Хар тамхийг цаасанд шингээгээд дайж явуулдаг болжээ. Хүний бичиг баримт гэсэн зүйлийг ч дайвраараа авах хэрэггүй гэж гаалийн ажилчид сануулсан байна.
Сүүлийн үед хар тамхи хууль бус зүйл хилээр нэвтрүүлэх оролдлого улам нарийсч, этгээд аргууд ашиглах тохиолдол гарсаар байгааг гадаадын хэвлэлүүд онцолж байна. Тухайлбал, хиймэл үснийхээ дор хар тамхи нууж хил давахыг завдсан хэрэг илэрч, холбогдох этгээд баригджээ.
Зарим тохиолдолд биедээ хар тамхи нуусан хүнтэй цуг явбал орчин нөхцөлөөсөө хамаараад хамсаатан гэж үзэх боломжтой гэнэ. Хуульд зааснаар хамсаатан гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар оролцсон, тусалсан, мэдсээр байж дэмжсэн хүнийг хэлдэг аж. Тиймээс нисэх онгоцны буудал болон хил гаалиар гарахдаа сэжиг бүхний хүний ачаа таваарыг өргөлцөх, дамжлах, барьж гарах тэр ч бүү хэл ойрхон явахаас болгоомжилно уу.

