“Чингис хаан” нисэх буудлын авто зогсоол төлбөртэй болно

3-р сарын 28, 2024 - 18:33
9 сарын өмнө
 0  96
“Чингис хаан” нисэх буудлын авто зогсоол төлбөртэй болно

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс төлбөртэй болно. Тодруулбал, тус буудлын авто зогсоолд 30 минут хүртэлх хугацаанд суудлын автомашинаа байршуулбал төлбөргүй. Харин 31 дэх минутаас нэг цаг хүртэл 1500 төгрөгийн хураамж авна.

Харин ачааны машин болон автобусыг 30 хүртэл минут байршуулбал 1,000 төгрөг юм байна. Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн дээд хэмжээ бүх төрлийн тээврийн хэрэгсэлд 4,500 төгрөг байхаар тооцоолжээ.

Share:
96

like

dislike

love

funny

angry

sad

wow