Ө.Шижир: Төсвийн байгууллагуудын урсгал зардал хамгийн багадаа 3 дахин хамгийн ихдээ 500 дахин өссөн байна
УИХ-ын гишүүн Ө.Шижир 2026 оны төсвийн талаар байр сууриа өчигдөр илэрхийлсэн юм. Бид түүний яриаг онцлон хүргэж байна. Тэрбээр Манай улс мөнгөгүй биш мөнгөтэй улс. Гагцхүү зарцуулалт нь, төлөвлөлт нь буруу байна.
Хэлэлцэж буй 2026 оны төсөвт хөрөнгө оруулалтад зарцуулах төсөв 3.2 их наяд төгрөг. Гэтэл зөвхөн сум, аймаг, нийслэлийн харьяа төсөвт байгууллагуудын /ЗДТГ, ИТХ зэрэг/ урсгал зардал нь 2 их наяд байна. Одоогоос 10 жилийн өмнө 2016 онд орон нутгийн төсөвт эдгээр байгууллагуудын урсгал зардал 586 тэрбум байсан бол өнөөдөр 2 их наяд болж нэмэгдсэн сүүлийн таван жил 135 их наяд төгрөгийг улсын төсөв нэрээр зарцуулсан. Жишээ нь урсгал засвар нь 2016 онд 3.4 тэрбум байсан бол өнөөдөр 30 тэрбум буюу 9 дахин, хортон шавж устгах зардал 1,1 тэрбум байсан бол 57 тэрбум болж 5000 гаруй хувиар, байр ашиглалтай холбоотой зардал 2800 хувь буюу 4.5 тэрбумаас 132 тэрбум, бусдаар гүйцэлдүүлсэн арга хэмжээний зардал 73.7 тэрбумаас 304 тэрбум болж, бага үнэтэй түргэн элэгдэх бараа материал 133 саяас 4.2 тэрбум болтлоо өссөн байна. Үүний дотор сургууль, цэцэрлэг боловсролын салбарын байгууллагууд, яам, агентлагууд /Эмнэлэг, Цагдаа, Улсын бүртгэл, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагууд/-ын гэх мэт урсгал зардал ороогүй тоо шүү. Уул уурхайн экспортын түүхий эдээс бүрэн хамааралтай эдийн засагтай манайх шиг улсад урсгал зардал нь ингэж тэлсээр байвал хэдхэн жилийн дараа бид Улсын төсөв нь урсгал зардлаа дийлэхгүй хэмжээнд очих нь …. Урсгал зардлаа яаж бууруулах вэ? Ингэж асуугаад сангийн яамнаас дорвитой асуулт авч чадаагүй. Байнгын хорооны хурал дээр сайд нь ч байхгүй төрийн нарийн бичгийн дарга ч байсангүй. Улсын төсвийн орлого 10 жилийн өмнө буюу 2016 онд 5.8 их наяд байсан бол 2026 онд 31.6 их наяд.
Харин иргэдийн дундаж цалин 2017 онд 944,500 төгрөг байсан бол 2025 онд 2 сая гаруйхан болж чүү ай 2 дахин өссөн, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүүр ярих биш байтал төсвийн байгууллагуудын урсгал зардал хамгийн багадаа 3 дахин хамгийн ихдээ 500 дахин өссөн байна" хэмээсэн юм.

