Ерөнхий сайд мэдэгдэл хийнэ

1-р сарын 31, 2024 - 11:21
11 сарын өмнө
 0  46
Ерөнхий сайд мэдэгдэл хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд ард түмэнд хандан мэдэгдэл хийхээр болжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Баялгийн сангийн тухай хуулиар мэдэгдэл хийж, УИХ-д суудалтай улс төрийн намуудтай санамж бичиг байгуулах юм байна.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХКийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд уг асуудлаар ямар шийдвэр гаргаж байгааг Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ танилцуулах юм байна.

Засгийн газраас өргөн мэдүүлэх Баялгийн сангийн тухай хуулийг УИХ ээлжит бус чуулган зарлан хэлэлцэх бөгөөд Цагаан сараас өмнө ард түмэнд бэлэн мөнгө тарааж магадгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа билээ.

Share:
46

like

dislike

love

funny

angry

sad

wow