Ц.Элбэгдорж: Мааф, 49, Систем..гээд том юмаар гүтгэдэг байснаа ийм хурдан ёроолдоо унахымуу?
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, Монголын уран зургийн галлерейгаас алдагдсан зургуудыг олсон тухай зарим нэг хэвлэл мэдээлжээ. Энэ талаар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.Ц.Элбэгдорж "Зургаар гүтгэдэг мэхээ дахин хийж. Хэдэн жилийн өмнө бүгдийг нэгжиж онгичсон. Сайн юм гээд хүссэн бүхнийг нь үзүүлсэн. Монголын Ерөнхийлөгчөөс хэн нь ч зураг хулгайлах гэж явахгүй дээ. Итгэж болно. Надаас юу ч олохгүй. Байхгүй юмнаас юу олохов. Надад итгэж байгаа хэний ч нүүрийг би түлэхгүй. "Мааф, 49, Систем"..гээд том юмаар гүтгэдэг байснаа ийм хурдан ёроолдоо унахымуу? Дахин сануулахад; Хуулийн байгууллагыг хөлдөө чирэхээ зогсоо-09!!" хэмээн жиргэжээ.