Нетфлексийн түүхэн дэх хамгийн олон сая хандалттай шоуны хамгийн олон сэтгэгдэлтэй үзүүлбэрээр Монголын баг шалгарчээ
Монголын баг нийт 10 оноогоор дөрвөн тэмцээний гуравт нь тус бүр нэгдүгээр байранд жагсан, тэргүүллээ.
Нетфлексийн түүхэн дэх хамгийн олон сая хандалттай шоуны хамгийн олон сэтгэгдэлтэй үзүүлбэрээр Монголын баг шалгарчээ.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр,
- Холимог тулаанч Б.Энх-Оргил,
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,
- Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн,
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн,
- Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан юм.
“Physical: Asia” шоуны шинэ улирал нь өмнөх хоёр улирлаас өөр бөгөөд үндэсний багийн тогтолцоогоор зохион байгуулагджээ. Энэ улиралд тамирчид хувь хүний бус, улсынхаа нэрийн өмнөөс өрсөлдөх бөгөөд багийн нэг гишүүн ялагдсан тохиолдолд тухайн улсын бүх тамирчид хасагдах байсан юм. Иймээс нэлээдгүй ширүүн өрсөлдөөнтэй, тэмцлийн үнэ цэн ч их байлаа. Монголчууд ч бид өөрийн орныг төлөөлөн оролцсон тамирчид оролцогчдоороо бахархаад зогсохгүй, олон орны үзэгчид тэднээр бахархсан гайхалтай өдрүүд байв. Мэдээж энэ шоуны араас Монгол орныг болон Монголын тамирчид, тэдний эх орныг үзэх гэж олон мянган жуулчин ирэх бодит сурталчилгаа боллоо хэмээн ажиглагчид үзэж байна.

