Ялагдашгүй Э.Цэндбаатар 13 дахь тулаандаа дахин яллаа

10-р сарын 6, 2025 - 12:10
1 сар өмнө
 0  135
Ялагдашгүй Э.Цэндбаатар 13 дахь тулаандаа  дахин яллаа

Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16-д эрэмбэлэгдэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбааатар Лос Анжелес хотноо мэргэжлийн боксын 13 дахь тулаанаа амжилттай хийлээ. Тэрээр Америкийн боксчин Умберто Галиндог шүүгчдийн нэгдсэн саналаар ялж, “WBA” холбооны Хойд Америкийн хоёр бүсийн аваргын бүсийг зэрэг хүртлээ.    

Түүний дараагийн тулааны тов гарч арваннэгдүгээр сарын 7-нд Флорида мужийн Тампа хотноо Мексикийн боксчин Брэндон Бенитестэй тулалдахаар болсон байна. Түүний өрсөлдөгч мэргэжлийн боксын рингэнд 25 тулалдахад 21 ялсан амжилттай яваа аж. Харин Э.Цэндбаатар нэг ч ялагдалгүй яваа юм.

Share:
135

like

dislike

love

funny

angry

sad

wow