Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар ТЕГ-аас шалгаж хэрэг үүсгэх эсэхийг шийднэ

10-р сарын 25, 2025 - 10:55
20 өдрийн өмнө
 0  407
Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар  ТЕГ-аас шалгаж хэрэг үүсгэх эсэхийг шийднэ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг  /2025.10.23/ хянан хэлэлцэж, бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн. Иймд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эргүүлэн татах эсэх асуудал анхаарал татах битгий хэл  эрүүгийн хариуцлагад татах уу гэсэн асуудал гарч байна.

Х. Булгантуяа зайлшгүй улс төрийн хариуцлага хүлээх болж таарч байна. Энд түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас түүнийг огцруулж, эгүүлэн татах асуудал яригдаад зогсохгүй  давхар эрүүгийн хариуцлага  хүлээлгэх талаар ажиглагчид яриад эхэллээ.

Х. Булгантуяа УИХ-ыг даргалагчын хувьд Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрхэнд халдсан гэх эрүүгийн гэмт үйлдэлдээ  хуулийн хүрээнд хариуцлага хүлээх  нөхцөл байдал үүслээ.   Хэрэв Х. Булгантуяаг төрийн эрхэнд халдсан хэмээн буруутгагдвал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ хэргийг Тагнуулын Ерөнхий газар шалгана. Учир нь  Шалгаад, үнэхээр үйлдэл нь төрийн эсрэг гэмт хэрэг мөн гэж үзвэл Х. Булгантуяа эрүүгийн хариуцлага хүлээх болж байна. Харин түүнтэй хамт ТББХ-ны дарга Ц. Сандаг-Очирын "хувь заяа" яригдах нь гарцаагүй болж таарах нь .


  •  УИХ-ын гишүүн анхлан тангараг өргөхдөө, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Үүнд Үндсэн хуулийг зөрчихгүй байх талаар тодорхой тусгасан байна. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хэд хэдэн үндэслэл бий.
  •  Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3.т "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ" гэж заасан. Иймд УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж байна.

 Үүний дараа Х.Булгантуяаг  төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар  ТЕГ-аас шалгаж хэрэг үүсгэх эсэхийг шийдэх аж.

Share:
407

like

dislike

love

funny

angry

sad

wow