М.Энхболд Засаг даргаар ажиллаж байх үедээ хамгийн их газар олгох шийдвэр гаргаж байжээ
Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болгожээ.
Мэдээллээс харвал, өнгөрсөн хугацаанд Миеэгомбын Энхболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ хамгийн их буюу 7,374 газар олгох шийдвэр гаргаж байжээ.
Түүний хувьд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 1999-2005 онд ажиллаж байсан.
Дараагаар нь
- Эрдэнийн Бат-Үүл -1,888 (2012-2016 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
- Гомбосүрэнгийн Мөнхбаяр -1,679 (2008-2012 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
- Сундуйн Батболд -1,381 (2016-2018 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
- Сайнбуянгийн Амарсайхан - 811 (2019 оноос хойш Нийслэлийн засаг даргаар ажиллаж байгаа) шийдвэр тус тус гаргасан байна.