Г.Дамдинням сайдын 130 вагон АИ-92 шатахуун ачуулсан цувааг ''ЭРЭН СУРВАЛЖИЛЖ'' БАЙНА

10-р сарын 25, 2025 - 11:33
20 өдрийн өмнө
 0  225
Г.Дамдинням сайдын 130 вагон АИ-92 шатахуун ачуулсан цувааг ''ЭРЭН СУРВАЛЖИЛЖ'' БАЙНА

ШТС-уудад шатахуун авах гэсэн автомашинуудын дараалал буурахгүй хэвээр байгааг жолооч нар шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нөхцөл байдлын талаар сүүлийн үеийн мэдээллийг цахим хуудаснаа нийтлээд ГУРАВ ХОНОЛОО.


Тэрбээр "130 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас ачигдсан, цуваад ирж байгаа. Өнөөдөр 62 вагон нь манай хилээр орж ирэх хуваарьтай байна. Өөрөөр хэлбэл 4000 гаруй тонн гэсэн үг. Улаанбаатарын ердийн өдрийн хэрэглээ дунджаар 1000 орчим тонн байдаг. 4 дахин их хангалт гэсэн үг. Оройдоо асуудал намжих байх гэж харж байна"  хэмээн өнгөрсөн дарав дэх өдөр хэлсэн. Сайд ингэж хэлээд гурав хоносон ч шатахуунгүй иргэд бензин түлш  хаа сайгүй хурд хувааж хайж, дугаарласаар... хайсаар. Харин ирж яваа цуваа сураг нь ч таг болов. Зарим иргэд "Тэр 130 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас ачигдсан, цуваа чинь хаачих ваа","Замдаа дугуй" нь хагарсан уу хэмээн иргэд бухимдлаа цахим орчинд илэрхийлжээ. Тэд "Дамдинням сайдын шатахуун ачсан цувааг эрэн сурвалжлаад" эхэлжээ.


Share:
225

like

dislike

love

funny

angry

sad

wow